Комплайнс

Ариг банк нь Санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх хүрээнд өөрийн дотоод бодлого журмыг боловсруулан Төлөөлөн удирдах зөвлөлөөр батлуулсан бөгөөд банкны бүх салбар нэгжүүд өдөр тутмын үйл ажиллагаандаа уг журмыг мөрдлөг болгон ажиллаж байна. Ариг банкны “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам” нь доорх олон улсын болон дотоодын эрхзүйн акт журам зааварт нийцсэн байна.
Үүнд:

  • Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллагаас гаргасан зөвлөмж (FATF)
  • Монгол улсын “Банкны тухай” хууль
  • Монгол улсын “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай” хууль
  • Монгол улсын “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтэй тэмцэх тухай”
  • Монголбанкны “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны журам”
  • Ариг банкны “Эрсдэлийн удирдлагын бодлого”
  • Ариг банкны “Дотоод хяналтын хөтөлбөр”


Банкны AML statement танилцахыг хүсвэл энд дарна уу.
Банкны Wolsberg group асуулгатай танилцахыг хүсвэл энд дарна уу.
Банкны US partriot act танилцахыг хүсвэл энд дарна уу.

Корреспондент харилцаанд баримтлах зарчим

Банк нь гадны корреспондент банкуудтай харилцах, харилцаа тогтоохдоо дараах зарчмуудыг баримтлан ажилладаг болно.
Үүнд;

  • Банк халхавч банк, санхүүгийн байгууллагатай бизнесийн болон санхүүгийн харилцаа тогтоохгүй ба халхавч банктай харилцаа тогтоосон санхүүгийн байгууллагатай харилцахгүй.
  • Банк нь корреспондент дансаар дамжуулан дотоодын бусад банк, санхүүгийн байгууллага болон тэдгээрийн харилцагчийн гүйлгээг хүлээн авах, дамжуулах үйлчилгээг үзүүлэхгүй (Downstream/Nested correspondence).
  • Банк нь корреспондент дансыг гуравдагч этгээдэд гүйлгээ хийх, ашиглах зорилгоор ашиглуулахгүй, үйлчилгээ үзүүлэхгүй байна (РТА- Payable through account).
  • Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн Зөвлөл болон эрх бүхий байгууллагаас мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэхтэй холбогдуулан гаргасан санхүүгийн хориг арга хэмжээг мөрдөн ажилладаг.
  • Банк нь харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагааны хүрээнд харилцагчийн данс гүйлгээнд “Харилцагчийг таньж мэдэх үйл ажиллагаа-KYC”, Харилцагчийг нарийвчлан таньж мэдэх үйл ажиллагаа-EDD” хийж, Эцсийн өмчлөгч, Улс төрд нөлөө бүхий этгээдийг тодорхойлон ажилладаг болно.

Банк нь гадаадын банк, санхүүгийн байгууллагатай харилцаа холбоо тогтоохдоо МУТС-ээс урьдчилан сэргийлэх үүднээс дараах мэдээллийг нягтлан шалгана.
Үүнд:

  • Тухайн байгууллагын бизнесийн үйл ажиллагааны мөн чанар, нийтэд танигдсан байдал, бодитоор оршдог эсэх талаарх мэдээлэл.
  • Тухайн байгууллага МУТС-тэй тэмцэх бодлого, журам, тогтолцоо, дотоод хяналтын хөтөлбөртэй эсэх
  • Тухайн байгууллага МУТС үйл ажиллагаанд холбогдож, эрх бүхий байгууллагаар шалгагдаж байсан эсэх.
  • Корреспондент харилцаа тогтоох банк нь дансаа гуравдагч этгээдэд шууд ашиглуулах бол уг этгээдийг таньж мэдэх үйл ажиллагааг хийдэг эсэх.