Бидний тухай

Ариг банк нь 1997 онд анх Эрэл банк нэртэйгээр Монгол Улсын арилжааны ууган банкнуудын нэг болон үүсгэн байгуулагдсан түүхтэй. 2014 онд өөрийн түүхэн дэх томоохон шинэчлэлийг хийж, нэрээ цэвэр, тунгалаг гэдэг утга агуулгатайгаар Ариг Банк хэмээн өөрчилж, шинэ бодлого, шинэ өнгө төрхөөр харилцагч нартаа үйлчилж эхэлсэн. 2022 онд Ариг Банк байгуулагдсаны 25 жилийн ой тохиож буй бөгөөд бид өнөөдрийг хүртэл Улаанбаатар болон Дарханы салбаруудаараа дамжуулан харилцагчдынхаа эрэлт хэрэгцээнд нийцсэн, уян хатан нөхцөлтэй үйлчилгээг тасралтгүй үзүүлсээр ирсэн юм.

Бид дэлхийн банк санхүүгийн салбарын шинэчлэл, инновацыг нэвтрүүлэн, орчин цагийн хэрэглэгчдийн хүсэл сонирхол, амьдралын хэв маягт нийцсэн банк болохыг зорьж, санхүүгийн бүх төрлийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр авах боломжийг нэмэгдүүлэн, компанийн сайн засаглалыг хэрэгжүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байгаа билээ. 

Мөн түүнчлэн Номин Холдинг нь 25 жилийн түүхтэй Ариг банканд хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар хийж, дүрмийн санг тав дахин нэмэгдүүлж, банк өөрийн менежмент, засаглалыг сайжруулсаар байна. Ариг банк нь одоогийн зорилго, зорилтоо шинэчилж, финтект суурилсан мерчантын хөнгөлөлттэй зээл, хувь хүний зээлийн үйлчилгээ зэргийг үзүүлэх замаар худалдаа арилжааны салбарт дижитал банк болохыг зорин ажиллаж байна.