Удирдлагын баг

О.Хүрэлбаатар

Гүйцэтгэх захирал

О.Хүрэлбаатар нь Олон улсын эдийн засгийн харилцааны магистр зэрэгтэй төгссөн.

Үнэ, стандартын улсын хороонд мэргэжилтэн, Улсын банкны ерөнхий хороонд Валют арилжааны дилер, Худалдаа, хөгжлийн банканд хэлтэс, газрын захирал, Дэд захирал, Орлогч захирал, Монгол шуудан банканд Гүйцэтгэх захирлын орлогч, Хадгаламж банканд Гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн орлогч дарга, “SGS” ХХК-д Засгийн газрын харилцаа хариуцсан зөвлөх, “Ачит ихт” ХХК-д Санхүү эрхэлсэн захирал, Капитрон банканд Гүйцэтгэх захирал, Банкны зөвлөх, ТУЗ-ийн гишүүнээр тус тус ажиллаж байсан.

2021 оны 09 сараас “Ариг банк” ХХК-ийн Дэд захирлаар, 2022 оны 08 сараас Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.

Б.Бямбаноров

Гүйцэтгэх захирлын орлогч

Б.Бямбаноров нь Санхүү удирдлага мэргэжлээр бакалавр, Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэйгээр тус тус төгссөн.

Хадгаламж зээлийн хоршоонд зээлийн эдийн засагч, санхүүгийн менежер, “Номин Холдинг” ХХК-ийн Зээлийн хэлтэст бизнес хөгжил, борлуулалтын хэлтсийн дарга, “Номин Карт” ББСБ-ын Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан.

2021 оны 02 сараас Ариг банкны Дэд захирлаар ажиллаж байгаад 2024 оны 3 сараас Гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байна.

Ш.Энхтөр

Захиргаа, эрх зүйн газрын захирал

Ш.Энхтөр нь Командын офицер, Эрх зүйч болон Банкны удирдлага мэргэжилтэй. 

Худалдаа хөгжлийн банк, Хадгаламж банкинд Хуульч, ахлах хуульч, газар, хэлтсийн захирлаар, "Өмгөөллийн зөвлөх партнер" ХХК-д захирал, өмгөөлөгчөөр тус тус ажиллаж байсан. 

2021 оны 12 сараас Захиргаа, эрх зүйн газрын захирлаар ажиллаж байна. 

 

Ж.Мөнх-Итгэлт

Иргэдийн банкны газрын захирал

Ж.Мөнх-Итгэлт нь Маркетингийн менежерээр бакалавр, Банк, санхүүч мэргэжлээр магистр зэрэгтэй төгссөн.

ХААН банканд Аудитор, Ахлах аудитор, Иргэдийн банк хариуцсан ахлах аудитор, Бизнес зээлийн төвийн захирал, Капитрон банканд Иргэдийн банкны газрын захирал, “Их мөнх наран” ХХК-д Гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан.

2021 оны 12 дугаар сараас Хяналт шалгалтын газрын захирлаар ажиллаж байгаад 2024 оны 03 сарын 20-ны өдрөөс Ариг банкны Иргэдийн банкны газрын захирлаар ажиллаж байна.

Э.Ананд

Санхүү удирдлагын газрын захирал

Э.Ананд нь Санxүү удирдлагын мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн. Олон улсын “Корпорац Финанс Институт”-ийн мэргэшсэн үнэлгээ болон санxүүгийн шинжээч.

"Ай Ти Зон" XXК-д санxүүгийн шинжээч, "Од Инновэйшн" XXК-д Санxүүгийн менежер, Тээвэр xөгжлийн банканд Xөрөнгө оруулалтын шинжээч, Төлөвлөлт судалгаа удирдлагын мэдээллийн хэлтсийн заxирал, Санxүү төлөвлөлтийн газрын заxирал, Бизнес xөгжлийн газрын заxирал, Xувийн банкны газрын орлогч заxирлаар тус тус ажиллаж байсан.

2021 оны 07 сараас Санxүү удирдлагын газрын заxирлаар ажиллаж байна.

Б.Оюунцэцэг

Бизнес хөгжлийн газрын захирал

Б.Оюунцэцэг нь Бизнесийн удирдлага, санхүүгийн менежментийн бакалавр, Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй.

Зоос банк, Хадгаламжийн банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банкуудад Маркетингийн менежер, Маркетингийн ахлах менежер, Харилцагчийн үйлчилгээний хэлтсийн Захирлаар, Иргэдийн банкны газрын Захирлаар тус тус ажиллаж байгаад 2017 оноос Ариг Банкны Зочломтгой ёсны жигүүр /Харилцагчийн үйлчилгээний нэгж/-ийн Манлай дэмжигчээр, Салбарын удирдлагын газрын захирлаар тус тус ажиллаж байсан.

2021 оны 12 сараас Бизнес хөгжлийн газрын захирлаар ажиллаж байна.

М.Санчир

Хөрөнгө зохицуулалтан газрын захирал

М.Санчир нь Тайвань улсын I-Shou их сургуулийг олон улсын санхүү удирдлагын чиглэлээр бакалавр зэрэгтэй төгссөн.

Тээвэр хөгжлийн банканд дилер, ахлах дилер, Ариг банканд олон улсын харилцааны менежерээр тус тус ажиллаж байсан.

2021 оны 12 дугаар сараас Хөрөнгө зохицуулалтын газрын захирлаар ажиллаж байна.

Б.Мандуул

Дижитал банкны газрын захирал

Б.Мандуул нь Эдийн Засгийн Коллежийн (СЭЗИС) Банк санхүүч мэргэжлээр бакалавр, IMF тэтгэлгээр Австралийн Үндэсний Их Сургуулийн Олон Улсын ба Хөгжлийн Эдийн засгийн мастер зэрэгтэй.

TACIS хөтөлбөрт Кредит Монгол ББСБ-д Зээлийн мэргэжилтэн, Монголбанканд Хянан шалгагч, Санхүүгийн Зохицуулах Хороонд Мэргэжилтэн, Ахлах мэргэжилтэн, Ахлах референт, Мэдээллийн технологийн хэлтсийн дарга, USAID болон GIZ төслүүдийн хүрээнд Нигери, Руанда, Бурунди болон Лаос зэрэг Улсын Төв банкуудад Системийн сургагч багшаар богино хугацаанд, Хасбанканд Төслийн менежер, Кредит банканд ТУЗ-ийн гишүүнээр тус тус ажилласан.

 

2022 оны 07 сараас Ариг банкны Дижитал банкны газрын захирлаар ажиллаж байна.

Т.Ган-Эрдэнэ

Эрсдэлийн удирдлагын газрын захирал

Т.Ган-Эрдэнэ нь Санхүүгийн удирдлага мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн.

Улаанбаатар хотын банкны Иргэдийн болон Байгууллагын банкны газарт Харилцааны менежер, "Номин Юнион" ХЗХ-нд Зээлийн эдийн засагч, Зээл, эрсдэлийн үнэлгээний ажилтан, Эрсдэлийн удирдлагын албаны дарга, Үйл ажиллагааны хэлтсийн даргын албан тушаалд тус тус ажиллаж байсан.

2021 оны 5 сараас Эрсдэлийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байна.

А.Тамир

Мэдээлэл технологийн газрын захирал

Ноён Тамир нь Техникийн ухааны бакалавр, Бизнесийн удирдлагын магистр, Мэдээллийн аюулгүй байдлын PECB олон улсын аудитор, Монгол улсын мэргэшсэн инженер юм.

Тэрээр Худалдаа Хөгжлийн банканд системийн аюулгүй байдлын инженер, эрсдэлийн шинжээч, Хас банканд мэдээллийн технологийн мэргэжилтэн, Кредит банканд системийн ахлах инженер, Монгол Улсын Санхүүгийн Зохицуулах Хорооны Мэдээллийн технологийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байсан.

Тэрээр 2022 оны 4-р сараас Ариг банкны Мэдээлэл Технологийн газрын захирлаар ажиллаж байна.

Б.Орхон

Байгууллагын банкны газрын захирлын үүрэг гүйцэтгэгч

Б.Орхон нь Нягтлан бодох бүртгэл, Банкны удирдлага мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн.

Худалдаа, хөгжлийн банканд данс хариуцсан ажилтан, данс хариуцсан ахлах ажилтан, Богд банканд байгууллагын банкны ахлах менежерээр тус тус ажиллаж байсан.

2022 оны 03 дугаар сараас Ариг банкны Байгууллагын банкны хэлтсийн захирлаар ажиллаж байгаад 2024 оны 02 сараас Байгууллагын банкны газрын захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна.