Мессеж мэдээ

Мессеж мэдээ үйлчилгээ нь харилцагчийн дансаар хийгдсэн бүх төрлийн гүйлгээний мэдээлэл болон бусад мэдээллийг тухай бүр харилцагчид мессежээр хүргэх үйлчилгээ юм.

Давуу тал:

  • Дансныхаа орлого, зарлагын гүйлгээний мэдээллийг авах боломжтой
  • Төлбөрийн картаа алдсанаас гарах аливаа эрсдэлээс хамгаална
  • Зээлийн төлбөр төлөх өдрийн мэдээллийг авах боломжтой
  • Хэдэн ч данс холбож гүйлгээний мэдээлэл авах боломжтой
  • Гар утсаараа үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой

 

НӨХЦӨЛ:

МЕССЕЖ МЭДЭЭ ҮЙЛЧИЛГЭЭНД БҮРТГҮҮЛЭХ  0 төгрөг
НЭГ МЕССЕЖНИЙ ТӨЛБӨР (ХОЛБОГДОХ ДАНСНААС АВНА) 50 төгрөг

 

ЗАЙНААС ХҮСЭЛТ ГАРГАХ: 

  • Харилцагч өөрөө Ариг Банканд бүртгэлтэй гар утасны дугаараасаа 133060 гэсэн тусгай дугаарт мессеж илгээн “Мессеж мэдээ” үйлчилгээнд бүртгүүлэх боломжтой.
  • Орлого, зарлагын гүйлгээний мэдээлэл авах бол банкны 133060 тусгай дугаарт дараах байдлаар мессеж илгээнэ.

 

“Мессеж мэдээ” үйлчилгээнд дараах зааврын дагуу бүртгүүлнэ:

[on] [Мэдээлэл авах данс] [Шимтгэлийн данс] [Мэдээний төрөл: z = зөвхөн зарлага, o = зөвхөн орлого, zo = зарлага, орлого]                                         

Жишээ нь: on 2100000010 2100000011 z гэж бичиж илгээнэ.


Хэрэв Зээлийн төлбөр төлөх өдрийн мэдээлэл авах бол банкны 133060  тусгай дугаарт дараах байдлаар мессеж илгээнэ.  [on] [Зээлийн данс] [Шимтгэлийн данс]
Жишээ нь: on 2100000033 2100000011 гэж бичиж илгээнэ.   
Онцлох

Зээлийн хүү буурлаа

СОНИРХОХ