Интернэт банк

Та манай Интернет банкаар алтан цагаа хэмнэж, ая тухтай байдлаар ямарваа нэг хүндрэл хүлээлтгүйгээр хүссэн цагтаа хаанаас ч үйлчлүүлэх боломжтой.

Манай интернет банк дараах давуу талуудтай:

  • iBank (интернет банк) нь хэрэглэхэд хялбар орчин үеийн “Flat” буюу “Хавтгай” загвартай, ямар ч хэмжээтэй дэлгэцэд тохирч ажиллах Responsive технологиор хийгдсэн.
  • Та онлайнаар өөрийн хугацаатай хадгаламжаа барьцаалан богино хугацааны зээл авч санхүүгийн хэрэгцээгээ хангах боломжтой.
  • Таныг шаардлагагүй зардлаа бууруулж санхүүгийн чадамжтай байлгахад iBank-ний Хэрэглээний график туслах болно.
  • Та iBank-аараа гүйлгээ хийхдээ төлбөр хүлээн авагчийн мэдээллийг загвар болгон хадгалж дараагийн удаад ахин ашиглах боломжтой.
  • Интернет банк ашиглахын тулд та ямар нэгэн нэмэлт төхөөрөмж худалдан авах шаардлагагүй ба төхөөрөмжөө мартах, хаях гэх мэт айдасгүй.
  • Та манай интернет банкны үйлчилгээнд бүртгүүлэхийн тулд ямар нэгэн төлбөр төлөхгүй, жилийн хураамжгүй.

Бүрдүүлэх материал:

  • Цахим үнэмлэх /гадаад пасспорт/
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ авах хүсэлт
  • Бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ

Нууцлал хамгаалалт:

SSL хамгаалалт гэж юу вэ?

SSL хамгаалалт гэдэг нь Secure Socket Layer гэсэн үгийн товчлол бөгөөд интернетийн сүлжээгээр дамжиж буй мэдээллийн нууцлалыг хангадаг технологи юм.

SSL Хэрхэн хамгаалдаг вэ?

SSL нь харилцагчаас банк руу илгээж байгаа мэдээллийг encrypt буюу шифрлэж нууцлан илгээх ба банкнаас харилцагчид ирж байгаа мэдээллийг мөн шифрлэж нууцлан ямар нэг өөрчлөлтгүйгээр хүргэнэ.  Өөрөөр хэлбэл тухайн хэрэглэгчийн нэрээр хандалт хийж нууц үгийг нь тайлах боломжгүй болгодог. Ингэснээр таны хандалтын аюулгүй байдлыг SSL хангах болно.

SSL-ээр хамгаалагдсан вэб сайт яаж харагддаг вэ?

Манай интернет банкны хуудасны хаягийн мөр нь урдаа цоожны зурагтай, холболт нь https гэсэн байвал таны холболт аюулгүй бөгөөд түүнийг SSL технологиор хамгаалагдсан гэдгийг илтгэнэ.

Бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий нөхцөлтэй ЭНД дарж танилцана уу.

Онцлох

АРИГ БАНКНЫ ВЕБ САЙТЫГ ШИНЭЧЛЭХ ТЕНДЕР

НИЙЛҮҮЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТЕНДЕРИЙН БАРИМТ БИЧИГ

СОНИРХОХ