Зарлага гаргах эрхтэй хугацаатай хадгаламж

Та хадгаламждаа орлого хийж сар бүр хүүгээ бодуулахаас гадна хадгаламжийн хүү, хугацаа алдалгүйгээр зарлагын гүйлгээ хийх боломжтой бүтээгдэхүүнийг сонгож санхүүгийн хэрэгцээгээ шийдвэрлээрэй.

Давуу тал

  • Сар бүрийн эцэст хадгаламжийн хүү бодогдож орох
  • Хугацаатай хадгаламжаас зарлага гаргах
  • Таны хэрэгцээнд тохирох хугацаа болон төгрөг, ам.долларын валютаас сонгох
  • Цахим банк болон Интернэт банк ашиглан дансаа хянах, удирдах
  • Захиалгат шилжүүлэг үйлчилгээнд бүртгүүлэх
  • "Хадгаламжийн даатгалын корпораци"-аар 20 сая төгрөг хүртэлх дүнг даатгуулах
  • 24/7 горимоор ажилладаг 7070-1001 лавлах төврүү хүссэн үедээ холбогдон дансны мэдээлэл, лавлагаа авах

Нөхцөл

Хугацаа / Валют Жилийн хүү / Зарлага гаргасан дүнд тооцох жилийн хүү
Төгрөг Ам.доллар
6 сар 10.1% /бодит хүү 10.58%/ 2.0% /бодит хүү 2.02%/
9 сар 11.2% /бодит хүү 11.79%/ 2.4% /бодит хүү 2.43%/
12 сар 12.5% /бодит хүү 13.24%/ 2.6% /бодит хүү 2.63%/
24 сар 12.9% /бодит хүү 13.69%/  3.5% /бодит хүү 3.56%/
Дансны доод үлдэгдэл 100 сая төгрөг 50 мянган ам.доллар
Зарлага гаргах хугацаа Сар бүрийн эхний долоо хоногт нэг удаа 
Зарлага гаргах дүн Доод үлдэгдлээс давсан дүнг зарлагадах боломжтой
Гэрээ цуцалсан тохиолдолд олгох хүү 3.75% 0.75%

Шимтгэл хураамж

 

Төрөл

 

Үйлчилгээ

Валют
Төгрөг Ам.доллар
Орлогын гүйлгээ Бэлэн, бэлэн бус орлого -
Зарлагын гүйлгээ Бэлэн зарлага* - 0.5%
Бэлэн шилжүүлэг

Банк хооронд /16 цагаас өмнө/

1,000 төгрөг 1,500 төгрөг
Банк хооронд /16 цагаас хойш/ 1,000 төгрөг 3,000 төгрөг
Бэлэн бус шилжүүлэг Өөрийн данс хооронд -
Ариг банкны данс хооронд 100 төгрөг
Банк хооронд /5 сая төгрөг хүртэл/ 200 төгрөг 0.5 ам.доллар
Банк хооронд /5 сая төгрөгөөс дээш/ 400 төгрөг 0.5 ам.доллар
Данс нээх -
Хадгаламжийн дэвтэр 1,000 төгрөг
Дансны хуулга /хуудас бүр/ 100 төгрөг
Данс хаах 1,000 төгрөг

* Дансанд бэлэн бусаар орсон орлогыг бэлнээр зарлагадах тохиолдолд шимтгэл авна

Бүтээгдэхүүн, үйлчилгээний ерөнхий нөхцөлтэй ЭНД дарж танилцана уу.

Бүрдүүлэх материал

  • Иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорт
  • Гадаад иргэний хувьд нэмэлтээр Монгол Улсад оршин суух үнэмлэх
Онцлох

100 саятан тодроход сар хүрэхгүй хугацаа үлдлээ

Аяны VIII шатны урамшууллын эзэд тодорч урамшууллаа гардан авлаа

СОНИРХОХ