Даатгалын зуучлалын үйлчилгээ

Ариг Банк нь Банкны тухай хууль болон “Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай” хуулийн хүрээнд Даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг Санхүүгийн Зохицуулах Хорооны 2014.08.06-ны өдрийн 292 тоот тогтоолоор авсан.

Харилцагч та бүхний амьдралд даатгалын үйлчилгээ ямар ашиг тустай, таны хэрэгцээг хэрхэн хангах, хаанаас авбал чанартай, түргэн шуурхай, найдвартай үйлчилгээтэй байх бол гээд сонголт хийх шаардлага тулгарч байна уу?

Тэгвэл Манай банк өөрийн салбар нэгжээр дамжуулан ердийн даатгалын үйлчилгээг илүү ойрхон хүртээмжтэйгээр түгээж байна

Бидний хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсдаа нэр хүндтэй, салбартаа тэргүүлэгч дараах ердийн даатгалын компаниудтай хамтран ажиллаж, тэдгээр компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээг зуучлан борлуулж байна. Үүнд:

Даатгалын зуучлалын үйчилгээний давуу тал:

  • Харилцагчиддаа зохистой шударгаар үйлчлэх
  • Харилцагчийн сэтгэл ханамжийг дээдлэх
  • Банкны үйлчилгээ авах үедээ даатгалын үйлчилгээг авах

Стандарт даатгал - Та өөрийн өмчлөлийн болон эзэмшилийн орон байр, тээврийн хэрэгсэл болон бусад эд хөрөнгө, амь нас эрүүл мэндээ даатгуулах эсэх нь хариуцагч этгээдийн сайн дураар шийдэхийг хэлнэ.

Зээлийн даатгал - Зээлийн журам зааварт заасны дагуу зээлийг эрсдэлээс хамгаалахын тулд зээлдэгчийн амь нас, эрүүл мэнд түүнчлэн банкны барьцаанд тавьж буй хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг хамтран ажиллах гэрээ байгуулсан Даатгалын Компаниар даатгуулахыг хэлнэ.

Албан Журмын Даатгал - Жолоочийн хариуцлагын албан журмын даатгал нь жолоочийг зам тээврийн ослын улмаас бусдын амь нас эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалахтай холбоотой албан журмын даатгал юм.

Жолоочийн даатгалын талаарх мэдээ мэдээллийг, жолоочийн даатгалын хуулийг хэрэгжүүлэгч байгууллага болох Албан журмын даатгагчдын холбооны сайтаас орж үзнэ үү. www.ami.mn

Онцлох

Зээлийн хүү буурлаа

СОНИРХОХ