Ханган нийлүүлэгчийн зээл

Бизнес эрхлэгч ТАНЫ Бизнесийн ашиг, орлогоо нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаа тасалдалгүй явуулахад тань бид тусална. Танд манай уян хатан нөхцөлтэй "Ханган нийлүүлэгчийн зээл" тохирно гэдэгт итгэж байна.

Ерөнхий шаардлага:

  • Банктай хамтран ажиллах гэрээт байгууллагад бараа бүтээгдэхүүн тогтмол нийлүүлдэг, нийлүүлэлт хийж эхэлснээс хойш 2 жилээс багагүй хугацаа өнгөрсөн байх
  • Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, ажил үйлчилгээ үзүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр байх

Барьцаа хөрөнгө:

  • Үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө

Зээлийн нөхцөл:

  Ханган нийлүүлэгчийн зээл Ханган нийлүүлэгчийн шуурхай зээл
Зээлийн хэмжээ Сүүлийн 6 хүртэл сарын борлуулалтын орлогын нийлбэр дүнгээс хэтрэхгүй буюу 200 сая төгрөг хүртэл Сүүлиийн 1 жилийн борлуулалтын сарын дундаж орлогыг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү буюу бараа бүтээгдэхүүний үлдэгдлийн 80%-иас хэтрэхгүй, дээд хэмжээ 100 сая төгрөг хүртэл Сүүлийн 1 жилийн борлуулалтын сарын дундаж орлогын 60%-иас хэтрэхгүй буюу 100 сая төгрөг хүртэл
Зээлийн хүү                /сарын/ 1.7% 1.6%
Зээлийн хүү                /жилийн/ 20.4% 19.2%
Зээлийн бодит өртөг /жилийн/ 21.34% 20.13%
Зээлийн хугацаа 12 сар хүртэл 3 сар хүртэл 2 сар хүртэл
Зээлийн үйлчилгээний шимтгэл 1%
Өргөдлийн хураамж 10,000 төгрөг

Давуу тал:

  • Богино хугацааны санхүүгийн хэрэгцээгээ шуурхай шийдвэрлүүлэн авах боломжтой
  • Шуурхай зээлд үл хөдлөх хөрөнгийн барьцаа шаардахгүй
  • Барьцаа хөрөнгийн үнэлгээ өндөр

Бүрдүүлэх материал:

  • Зээл хүсэгчийн анкет /банкны маягтаар/
  • Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, ажил үйлчилгээ үзүүлэх хүчин төгөлдөр гэрээ /эх хувиар/
  • Орлогоо хүлээн авдаг банкны харилцах дансны хуулга /сүүлийн 1 жилийн/
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Барьцаанд тавих хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ эх хувиар 
  • Бусад шаардлагатай бичиг баримтууд
Онцлох

Банк хэзээ ч..

харилцагчаасаа дараах нууцлал бүхий мэдээллүүдийг асуудаггүй.

СОНИРХОХ