Хөдөө аж ахуйн зээл

Бизнес эрхлэгч ТАНЫ Бизнесийн ашиг, орлогоо нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанараа сайжруулахад тань Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Ариг Банк хамтран хүүгийн хөнгөлөлттэй Хөдөө аж ахуйн зээлийг санал болгож байна.

Ерөнхий шаардлага:

  • Тухайн бизнесийг сүүлийн 1 жил тасралтгүй эрхэлсэн туршлагатай /Түрээсийн газар дээр тариалан эрхэлдэг бол 2 жил/
  • Зээлийн баталгаа болохуйц барьцаа үл хөдлөх хөрөнгөтэй байх
  • Бусад банк болон ББСБ-д хугацаа хэтэрсэн өр зээлгүй байх
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас банкуудад ирүүлсэн жагсаалтад орсон байх

Барьцаа хөрөнгө:

  • Үл хөдлөх хөрөнгө
  • Нэмэлтээр бизнесийн үйл ажиллагаанд ашиглаж буй хөдлөх хөрөнгө

Зээлийн нөхцөл:

Зээлийн хэмжээ 2 тэрбум төгрөг хүртэл
Зээлийн хүү /жилийн/ 3%

 

Зээлийн хугацаа

Гурил, тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэл 12 сар хүртэл
Арьс шир, ноолуур, ноос бэлтгэл, үйлдвэрлэл, газар тарилан, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл 24 сар хүртэл
Зээл олголтын шимтгэл 1%
Өргөдлийн хураамж 10,000 төгрөг

Давуу тал:

  • Бизнесийн эргэлтийн хөрөнгийн эх үүсвэрийн зориулалтаар олгогдох энэ зээлийн дээд хэмжээ 2 ТЭРБУМ ₮. Ариг Банкнаас анх удаа зээл хүсэгчдийг мөн дэмжин ажиллаж байна
  • Зээлийн зориулалтаас хамааран 6-12 сарын хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлж болно
  • Ариг Банкны мэргэжлийн, туршлагатай санхүүгийн зөвлөхүүд таны зээлийг шуурхай шийдвэрлэн олгоно
  • Та Ариг Банкаар зочлохдоо урт дараалал хүлээхгүй ба манай хамт олон таныг өөрийн өргөө гэрт ирсэн мэт тав тухтай орчинд угтан авч үйлчлэх болно

 Бүрдүүлэх материал:

  • Зээл хүссэн гараар бичсэн өргөдөл /сүүлийн 6 сарын дотор авахуулсан зураг бүхий/ 
  • Зээл хүсэгчийн анкет /Банкны маягтаар/
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Үйл ажиллагааны талаарх танилцуулга
  • Зээлээр санхүүжүүлэх бизнес төлөвлөгөө /Үр ашгийн тооцоо/
  • Барьцаанд тавих үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ /эх хувиар/
  • Газар тариалангийн бизнес эрхэлдэг бол газар эзэмших, ашиглах зөвшөөрөл, гэрээ, кадастрын зураг, газрын төлбөр төлсөн тухай баримт
  • Түрээсийн газар дээр тариалангийн үйл ажиллагаа эрхэлдэг тохиолдолд түрээсийн гэрээ болон холбогдох газрын бичиг баримт, түрээс төлсөн баримт 
  • Арьс шир, ноос, ноолуур бэлтгэх бус боловсруулах үйлдвэрлэл эрхэлдэг бол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, тэдгээрийн хүчин чадлыг тодорхойлсон баримт бичиг
  • Бусад шаардлагатай бичиг баримтууд
Онцлох

Ариг банкны хамт олон цусаа хандивлалаа

“Цусаа хандивлах өдөр”-ийг зохион байгууллаа.

СОНИРХОХ