Бизнесийн бичил зээл

Бизнес эрхлэгч ТАНЫ Бизнесийн ашиг, орлогоо нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанараа сайжруулахад тань бид тусална. Танд манай уян хатан нөхцөлтэй "Бизнесийн бичил зээл" тохирно гэдэгт итгэж байна.

Ерөнхий шаардлага:

  • Тухайн бизнесийг сүүлийн 1 жил тасралтгүй эрхэлсэн туршлагатай
  • Шаардлага хангахуйц хөдлөх хөрөнгийн барьцаатай байх
  • Бусад банк болон ББСБ-д хугацаа хэтэрсэн өр зээлгүй байх

Барьцаа хөрөнгө:

  • Автомашин
  • Эргэлтийн хөрөнгө

Зээлийн нөхцөл:

Зээлийн хэмжээ 50 сая төгрөг хүртэл
Зээлийн хүү /сарын/ 1.6%-1.9%
Зээлийн хүү /жилийн/ 19.2%-22.8%
Зээлийн хугацаа 36 сар хүртэл
Зээлийн үйлчилгээний шимтгэл 1%
Өргөдлийн хураамж 10,000 төгрөг

*Зээлийн бодит өртөг (Жилийн): 20.13% - 23.75%

Давуу тал:

  • Бизнесийн бүх төрлийн үйл ажиллагааг санхүүжүүлэх зориулалтаар олгогдоно
  • Үл хөдлөх хөрөнгийн барьцаа шаардахгүй
  • Зээлийн хугацаа урт
  • Барьцаа хөрөнгийн үнэлгээ өндөр
  • Ариг Банкны мэргэжлийн, туршлагатай санхүүгийн зөвлөхүүд зөвхөн танд зориулсан тусгай нөхцөлийг санал болгох боломжтой
  • Зээлийг шуурхай шийдвэрлэн олгоно
  • Та Ариг Банкаар зочлохдоо урт дараалал хүлээхгүй ба манай хамт олон таныг өөрийн өргөө гэрт ирсэн мэт тав тухтай орчинд угтан авч үйлчлэх болно

Бүрдүүлэх материал:

  • Зээл хүсэгчийн анкет /банкны маягтаар/
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Үйл ажиллагааны талаарх танилцуулга
  • Зээлээр санхүүжүүлэх бизнес төлөвлөгөө /Үр ашгийн тооцоо/
  • Барьцаанд тавих хөдлөх хөрөнгийн гэрчилгээ эх хувиар 
  • Бусад шаардлагатай бичиг баримтууд
Онцлох

АРИГ БАНКНЫ ВЕБ САЙТЫГ ШИНЭЧЛЭХ ТЕНДЕР

НИЙЛҮҮЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТЕНДЕРИЙН БАРИМТ БИЧИГ

СОНИРХОХ