ПОС-ын орлого барьцаалсан зээл

Бид ТАНД хамгийн таатай нөхцөлөөр зээл авах боломжийг санал болгож байна.

Ерөнхий шаардлага:

  • Банкны салбар байрлах орон нутагт тогтмол хаяг дээр оршин суудаг байх
  • Бизнесийн үйл ажиллагааг 12 сарын турш тогтвортой эрхэлсэн байх
  • Эрхэлж буй бизнес нь хуулиар хориглоогүй, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, холбогдох баримт бичиг бүрэн, бодит орлоготой байх
  • ПОС эзэмших гэрээ зээл хүсэгчийн нэр дээр хийгдсэн байх
  • Ариг банк эсвэл бусад банкны ПОС төхөөрөмжийг сүүлийн 6 сар буюу түүнээс дээш хугацаанд ашигласан байх
  • Сар бүр Ариг банк болон бусад банкны ПОС төхөөрөмж дээр хийгдсэн гүйлгээний нийт дүн 3 сая төгрөгөөс дээш байх
  • Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй, түүхгүй байх

Барьцаа хөрөнгө:

  • ПОС-ын дансны орлого
  • Эргэлтийн хөрөнгө (Бараа материал)
  • Шаардлагатай тохиолдолд нэмэлтээр үл хөдлөх хөрөнгө барьцаалж болно

Зээлийн нөхцөл:

Зээлийн хэмжээ:

50 сая төгрөг хүртэл

Зээлийн хүү /сарын/

1.6% - 1.9%

Пос-ын орлогын 1 сарын дундаж хэмжээ хүү /сараар/ хүү /жилээр/
3,000,000 - 5,000,000 төгрөг 1.9% 22.8%
5,000,0001 - 10,000,000 төгрөг 1.75% 21%
10,000,001 төгрөгөөс дээш 1.6% 19.2%
Зээлийн хугацаа: 30 сар хүртэл
Зээлийн үйлчилгээний шимтгэл:  1%
Өргөдлийн хураамж:  10,000₮

*Зээлийн бодит өртөг (Жилийн): 19.82% - 23.44%

Давуу тал:

  • Зээл шийдвэрлэх үйл явц хурдан
  • Уян хатан нөхцөлтэй

Бүрдүүлэх материал:

  • Зээл хүсэгчийн анкет /банкны маягтаар/
  • Түрээсийн гэрээ, түрээс төлсөн баримт
  • ПОС-ын дансны хуулга /Сүүлийн 1 жилээр/
  • ПОС эзэмших гэрээ
  • Бизнесийн үйл ажиллагаа явуулахтай холбоотой баримт бичгүүд
  • Зээлийн судалгаанд ашиглагдах бусад материал
Онцлох

АРИГ БАНКНЫ ВЕБ САЙТЫГ ШИНЭЧЛЭХ ТЕНДЕР

НИЙЛҮҮЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТЕНДЕРИЙН БАРИМТ БИЧИГ

СОНИРХОХ