Ажлын байр нэмэгдүүлэх төслийн зээл

Ерөнхий шаардлага:

  • Зээл хүсэгчийн боловсруулсан бизнес төсөл нь харьяа аймаг, дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээр дэмжигдэж, ажлын байр бий болгох тухай тодорхойлолтыг гаргуулсан байх
  • Зээл авснаар ажлын байр шинээр бий болгох, цаашид ажлын байрыг тогтвортой хадгалах боломжтой байх
  • Банк болон бусад санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх, хугацаа хэтэрсэн зээлийн түүхгүй байх
  • Барьцаа үл хөдлөх хөрөнгөтэй байх эсвэл Зээлийн батлан даалтын сангаас баталгаа авсан байх

Зээлийн нөхцөл:

Зээлийн хэмжээ

30,000,000 төгрөг хүртэл
Зээлийн хүү Жилийн  10%
Сарын 0.83%
Зээлийн хугацаа 24 сар хүртэл
Зээл олголтын шимтгэл 1%
Өргөдлийн хураамж 10,000 төгрөг

*Зээлийн бодит өртөг: Жилийн 10.35%

Азийн Хөгжлийн Банкны “Ажлын байр нэмэгдүүлэх төслийн зээл” нь бизнес эрхлэгчийг ажлын байр нэмэгдүүлэх, шинээр бий болгох, цаашид тогтвортой хадгалахад шаардлагатай хөрөнгийг санхүүжүүлэхэд зориулагдана.

Бүрдүүлэх материал:

  • Зээл хүсэгчийн анкет /банкны маягтаар/
  • Хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар боловсруулсан төсөл
  • Харьяа аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс ажлын байр бий болгох талаар гаргасан тодорхойлолт
  • Зээл хүсэгчийн хувийн мэдээлэл /анкет, 1 хувь цээж зураг, иргэний үнэмлэхний хуулбар, хорооны тодорхойлолт гэх мэт/
  • Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа эрхлэх зөвшөөрөл
  • Барьцаа хөрөнгөтэй холбоотой бичиг баримтууд
  • Бусад
Онцлох

“АРИГ БАНК” ХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын зар

“Ариг банк” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

СОНИРХОХ