Хадгаламж барьцаалсан зээл
ТА бидэнд итгэж өндөр хүүтэй, найдвартай хадгаламжид мөнгөө хадгалуулсан бол гэнэтийн мөнгөний хэрэгцээ гарсан үед хамгийн бага хүүтэй зээлийг зардал чирэгдэлгүйгээр авах боломжтой.
Ерөнхий шаардлага:
- Ариг Банкны хугацаатай хадгаламж эзэмшигч байх
- Интернэт банк болон Покет банкаар дамжуулан Хадгаламж барьцаалсан зээл авах бол тухайн үйлчилгээнд бүртгүүлсэн байх
Давуу тал:
- Бусад төрлийн зээлтэй харьцуулахад хүү харьцангуй бага буюу сар бүрийн хадгаламжийн хүү дээр нэмэлт 0,5%-ийн хүү төлнө
- Зээл төлөлтийн нөхцөлийг таны хүссэнээр хийж болох уян хатан нөхцөлтэй
- Энэхүү зээлийг авахад бүрдүүлэх материал бага тул хүндрэл багатай
- Та Ариг Банкаар зочлохдоо урт дараалал хүлээхгүй ба манай хамт олон таныг өөрийн өргөө гэрт ирсэн мэт тав тухтай орчинд угтан авч үйлчлэх болно
Зээлийн нөхцөл:
- Зээлийн дээд хэмжээ хадгаламжийн - 85%
- Зээлийн хүү - Хадгаламжийн жилийн хүү +6%
- Өргөдлийн хураамж: 3,000 төгрөг
- Интернэт банк болон покет банкаар зээл авах бол хураамж: 0 төгрөг
Бүрдүүлэх материал:
- Иргэний үнэмлэх
- Хадгаламжийн дэвтэр / хадгаламжийн гэрчилгээ