Хэрэглээний зээл

Танд гэрийн тавилга, хэрэгсэл, цахилгаан бараа авах, оюутны сургалтын төлбөр төлөх, орон сууц, автомашиндаа засвар хийх хэрэгцээ байгаа бол манайд хандана уу.

Ерөнхий шаардлага:

  • Цалингийн болон бизнесийн тогтмол орлоготой байх
  • Зээлийн баталгаа болохуйц барьцаа үл хөдлөх хөрөнгөтэй байх
  • Бусад банк болон ББСБ-д хугацаа хэтэрсэн өр зээлгүй байх

Зээлийн нөхцөл:

Зээлийн хэмжээ

100,000,000 төгрөг хүртэл

Зээлийн хүү /сарын/

1.9%

Зээлийн хүү /жилийн/

22.8%

Зээлийн хугацаа

30 сар хүртэл

Зээлийн үйлчилгээний шимтгэл

1%

Өргөдлийн хураамж

10,000 төгрөг

*Зээлийн бодит өртөг (Жилийн): 23.75%

Давуу тал:

  • Таны орлоготой дүйцүүлэн тооцоолсны үндсэн дээр 100 сая төгрөг хүртэл зээл олгох боломжтой
  • Гэрийн тавилга, хэрэгсэл, цахилгаан бараа авах, оюутны сургалтын төлбөр төлөх, орон сууц, автомашиндаа засвар хийх зэрэг өрхийн бүх хэрэгцээнд зориулагдсан
  • Өрхийн орлогын хэмжээгээр сар бүр тэнцүү хэмжээгээр төлөх боломжтой
  • Ариг Банкны мэргэжлийн, туршлагатай санхүүгийн зөвлөхүүд зөвхөн танд зориулсан тусгай нөхцөлийг санал болгох боломжтой
  • Зээлийг ажлын 8 цагийн дотор шуурхай шийдвэрлэн олгоно
  • Та Ариг Банкаар зочлохдоо урт дараалал хүлээхгүй ба манай хамт олон таныг өөрийн өргөө гэрт ирсэн мэт тав тухтай орчинд угтан авч үйлчлэх болно

Бүрдүүлэх материал:

  • Зээл хүсэгчийн анкет /банкны маягтаар/
  • Зээл хүсэгч болон хамтран зээлдэгчийн цахим иргэний үнэмлэх
  • Орлого тодорхойлох баримтууд
  • Оршин суугаа газрын тодорхойлолт
  • Барьцаа хөрөнгийн гэрчилгээ эх хувиар
  • Барьцаанд тавих үл хөдлөх хөрөнгийн лавлагаа
  • Хамтран өмчлөгч нарын зөвшөөрөл
  • Бусад шаардлагатай бичиг баримтууд
Онцлох

100 саятан тодроход сар хүрэхгүй хугацаа үлдлээ

Аяны VIII шатны урамшууллын эзэд тодорч урамшууллаа гардан авлаа

СОНИРХОХ