Автомашины зээл

Та автомашин авахаар шийдсэн эсвэл автомашинаа солих хүсэлтэй бол бид ТАНД хамгийн таатай нөхцөлөөр автомашинтай болох боломжийг санал болгож байна.

Ерөнхий шаардлага:

  • Өрхийн тогтмол орлогын эх үүсвэртэй, баримтаар баталгаажсан байх
  • Ажил эрхэлдэг бол тухайн байгууллагад 6 сараас дээш хугацаанд тогтмол ажиллаж, жинхэлсэн байх
  • Бизнес эрхэлдэг бол тусгай зөвшөөрөлтэй, сүүлийн 6 сар тогтвортой үйл ажиллагаа эрхэлсэн байх
  • Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй, түүхгүй байх
  • Сард төлөх зээлийн хүү, үндсэн төлбөрийн нийт дүн нь зээл хүсэгчийн сарын цэвэр орлогын 70%-иас хэтрэхгүй байх
  • Жолоочийн хариуцлагын даатгалд заавал хамрагдсан байх

Барьцаа хөрөнгө:

  • Худалдан авч буй автомашин
  • Үйлдвэрлэгдсэнээс хойш 10 жилээс дээшгүй хугацаа өнгөрсөн байх
  • Гаалиар орж ирсэн болон улсын дугаар аваад 3 буюу түүнээс доош жилийн хугацаанд ашигласан байх
  • Toyota Land Criuser 200, Lexus 570 маркийн автомашины хувьд сүүлийн 10 жил дотор үйлдвэрлэгдсэн, гаалиар орж ирсэн болон улсын дугаар аваад 7 буюу түүнээс доош жилийн хугацаанд ашигласан байх
  • Зах зээлд түгээмэл, түргэн борлогдох чадвартай байх
  • Үзлэг оношилгоонд хамруулсан, холбогдох татварыг төлсөн байх
  • Ариг Банкны нэр дээр бүртгүүлэх
  • Зээлийн хугацаагаар Тээврийн хэрэгслийн даатгал хийлгэх

Шинэ автомашины зээлийн нөхцөл:

 Зээлийн дээд хэмжээ

Худалдан авч буй автомашины үнийн дүнгээс хэтрэхгүй
Зээлийн хүү* /жилийн/ 16.8% - 20.4%
Зээлийн хүү /сарын/ 1.4% - 1.7%

 Зээлийн хугацаа

Цалингийн орлоготой бол 30 сар хүртэл

Бизнесийн орлоготой бол 96 сар хүртэл

  

Урьдчилгаа төлбөр

10% - 20%
Нэмж үл хөдлөх хөрөнгө барьцаалсан тохиолдолд урьдчилгаа төлбөрийг 0% хүртэл бууруулна
Зээлийн өргөдлийн хураамж 10,000 төгрөг
Зээлийн үйлчилгээний шимтгэл 1% буюу 2,900,000 төгрөгөөс ихгүй

*Зээлийн бодит өртөг (Жилийн): 17.54% - 21.15%

*Хамтран ажиллагч гэрээт байгууллагаас автомашин худалдан авах тохиолдолд гэрээнд тусгасан хүүгээр олгоно.

Хуучин автомашины зээлийн нөхцөл:

 Зээлийн дээд хэмжээ

Худалдан авч буй автомашины үнийн дүнгээс хэтрэхгүй буюу 100 сая төгрөг хүртэл
Зээлийн хүү* /жилийн/ 19.2% - 22.8%
Зээлийн хүү /сарын/ 1.6% - 1.9%

 Зээлийн хугацаа

Цалингийн орлоготой бол 30 сар хүртэл

Бизнесийн орлоготой бол 48 сар хүртэл

 

 Урьдчилгаа төлбөр

Дугаар аваагүй хуучин автомашины хувьд 20%
Дугаар авсан хуучин автомашины хувьд 30%
Нэмж үл хөдлөх хөрөнгө барьцаалсан тохиолдолд урьдчилгаа төлбөрийг 0% хүртэл бууруулна
Зээлийн өргөдлийн хураамж 10,000 төгрөг
Зээлийн үйлчилгээний шимтгэл 1%

*Зээлийн бодит өртөг (Жилийн): 19.97% - 23.59%

*Хамтран ажиллагч гэрээт байгууллагаас автомашин худалдан авах тохиолдолд гэрээнд тусгасан хүүгээр олгоно.

Давуу тал:

  • Бид таны автомашиныг хамгийн боломжит өндөр үнээр үнэлэн энэхүү зээлийг олгоно
  • Ариг Банкны мэргэжлийн, туршлагатай санхүүгийн зөвлөхүүд зөвхөн танд зориулсан тусгай нөхцөлийг санал болгох боломжтой
  • Таныг Ариг Банкаар үйлчлүүлэх бүрт халуун дулаан хамт олон утган авах болно
  • Та Ариг Банкаар зочлохдоо урт дараалал хүлээхгүй ба манай хамт олон таныг өөрийн өргөө гэрт ирсэн мэт тав тухтай орчинд угтан үйлчлэх болно

Бүрдүүлэх материал:

  • Зээл хүсэгчийн анкет /банкны маягтаар/
  • Зээл төлөх орлогыг нотлох баримт бичгүүд
  • Автомашины гэрчилгээ
  • Оршин суугаа газрын тодорхойлолт
  • Автомашиныг үзлэг оношилгооны баримт бичиг
  • Авто тээврийн хэрэгслийн татварын гэрчилгээ
  • Бизнесийн үйл ажиллагаа явуулахтай холбоотой баримт бичгүүд
  • Зээлийн судалгаанд ашиглагдах бусад материал

Хамтран ажиллагч байгууллагууд:

"Номин моторс"
"Автоланд Эс Си" ХХК
"Эвалюшн Трэйд" ХХК
"Юу Би Сэйфти" ХХК
"Азхүү" ХХК
"Халка" ХХК
"Авто март" төв
"Жи Эй Си Моторс" ХХК

 

Онцлох

ТЕНДЕРИЙН УРИЛГА

СОНИРХОХ