Эргэлтийн хөрөнгийн зээл

Ерөнхий шаардлага:

  • Тухайн бизнесийг сүүлийн 1 жил тасралтгүй эрхэлсэн туршлагатай
  • Зээлийн баталгаа болохуйц барьцаа үл хөдлөх хөрөнгөтэй байх
  • Бусад банк болон ББСБ-д хугацаа хэтэрсэн өр зээлгүй байх

Барьцаа хөрөнгө:

  • Амины болон нийтийн эзэмшлийн орон сууц
  • Компанийн өмчлөлийн болон хувийн эзэмшлийн барилга, объектууд
  • Хашаа байшин, газрын хамт

Зээлийн нөхцөл:

  Төгрөг Ам.Доллар
Зээлийн хэмжээ 2 тэрбум төгрөг хүртэл 2 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.доллар хүртэл
Зээлийн хүү /сарын/ 1.6%-1.9% 1.1%-1.5%
Зээлийн хүү /жилийн/ 19.2%-22.8% 13.2%-18%
Зээлийн хугацаа 36 сар хүртэл 36 сар хүртэл
Зээл олголтын шимтгэл 1%
Өргөдлийн хураамж 10,000 төгрөг

 *Зээлийн бодит өртөг (Жилийн): 20.0% - 23.61%

Бизнес эрхлэгч ТАНЫ Бизнесийн ашиг, орлогоо нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанараа сайжруулахад тань бид тусална. Танд манай уян хатан нөхцөлтэй эргэлтийн хөрөнгийн зээл тохирно гэдэгт итгэж байна.

Давуу тал:

  • Бизнесийн эргэлтийн хөрөнгийн эх үүсвэрийн зориулалтаар олгогдох энэ зээлийн дээд хэмжээ 2 ТЭРБУМ ₮. Ариг Банкнаас анх удаа зээл хүсэгчдийг мөн дэмжин ажиллаж байна
  • Бизнесийн эргэлтийн хөрөнгийн зээлийн хамгийн тохиромжтой нөхцөлийг бүрдүүлж зээлийн хугацааг 36 сар болголоо
  • Зээлийн хугацааны 1/3-т нь үндсэн зээлээс чөлөөлж болно
  • Ариг Банкны мэргэжлийн, туршлагатай санхүүгийн зөвлөхүүд зөвхөн танд зориулсан тусгай нөхцөлийг санал болгох боломжтой
  • Зээлийг шуурхай шийдвэрлэн олгоно
  • Та Ариг Банкаар зочлохдоо урт дараалал хүлээхгүй ба манай хамт олон таныг өөрийн өргөө гэрт ирсэн мэт тав тухтай орчинд угтан авч үйлчлэх болно

Бүрдүүлэх материал:

  • Зээл хүсэгчийн анкет /банкны маягтаар/
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Үйл ажиллагааны талаарх танилцуулга
  • Зээлээр санхүүжүүлэх бизнес төлөвлөгөө /Үр ашгийн тооцоо/
  • Барьцаанд тавих үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ эх хувиар 
  • Бусад шаардлагатай бичиг баримтууд
Онцлох

“АРИГ БАНК” ХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын зар

“Ариг банк” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

СОНИРХОХ