Ариг банкны нийт актив 260 тэрбумд хүрлээ

Ариг банк нь тасралтгүй, тогтвортойгоор үйл ажиллагаа явуулж буй 100 хувь дотоодын хөрөнгө оруулалттай арилжааны банк юм. 25 жилийн түүхтэй Ариг банк нь санхүүгийн зах зээлд эзлэх байр сууриа тэлж, иргэд харилцагчдын хэрэгцээ, шаардлагад тулгуурлан технологид суурилсан дижитал банк болох зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, хөгжүүлсээр байна. 

Бид 2022 онд иргэд болон байгууллагын санхүүгийн хэрэгцээнд зориулсан 12 шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэв. Мөн жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжин ажиллаж, МУ-ын эдийн засгийн өсөлтөд оруулах өөрийн банкны хувь нэмрийг өсгөх зорилт тавин ажиллаж байна. 

2022 он бидний хувьд хувьд өндөр өсөлттэй, амжилт арвин жил байв. Банк менежментийн шинэчлэлт хийж, компанийн засаглалаа сайжруулж, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөн, үндсэн системийн шинэчлэлтийг амжилттай хийжээ. Ийнхүү банкны дотоод үйл ажиллагааг тасралтгүй сайжруулахтай холбоотой олон ажлуудыг хийснээр нийт харилцагчдынхаа банкандаа итгэх итгэх, сэтгэл ханамжтай үйлчлүүлэх боломжийг улам  бүр нэмэгдүүлсээр байна. 

Дээрх ажлын үр дүнд өмнөх онтой харьцуулахад Ариг банкны  нийт актив 153 хувиар өсөж ₮260.4 тэрбумд,  нийт цэвэр зээлийн үлдэгдэл 471 хувиар өсөж ₮94.5 тэрбумд, нийт татан төвлөрүүлсэн хөрөнгө 150.6 хувиар өсөж ₮163.7 тэрбумд хүрч, ₮7.6 тэрбумын ашигтай ажиллалаа. 

Ариг банк цаашид харилцагч төвтэй банк байж, дижитал шилжилт хийх замаар харилцагч, хөрөнгө оруулагчид, ажилтнуудынхаа эрх ашгийг өндөр түвшинд байлгаж, хамгийн таатай нөхцөлөөр санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгон ажиллана.