Шаталсан хүүт хадгаламжийг танилцуулах нь

Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх хамгийн эхний алхам бол хуримтлал үүсгэх буюу хадгаламж нээлгэх билээ. Бидний өдөр тутмын анхан шатны хэрэгцээнээс авахуулаад амьдралын томоохон зорилго бүрд мөнгөн хадгаламж чухал үүрэгтэй. Гагцхүү бид хэдэн хувийн хүүтэй, урт хугацаандаа хэр өгөөжтэй байхыг нь бодолцон сонголтоо зөв хийх нь чухал. Тиймээс бид энэхүү нийтлэлдээ хүүгийн өндөр өгөөжтэй шаталсан хүүт хадгаламжийн тухай танилцуулахаар бэлтгэлээ.

ШАТАЛСАН ХҮҮТ ХАДГАЛАМЖИЙН ТУХАЙ

Шаталсан хүүт хадгаламж нь Ариг банкны танилцуулж буй шинэ үйлчилгээ ба хадгаламжийн дансны үлдэгдлээс хамаарч хүү нь шатлалтайгаар өсөн нэмэгдэх, өндөр өгөөж бүхий хадгаламж юм. Тодруулбал, хадгаламжийн үлдэгдлээс хамаарч 12-24 сарын хугацаанд 12.3%-12.8% хүртэлх хүү нэмэгдэх боломжтой ба дансны үлдэгдлийн доод хэмжээ 50 сая төгрөг байх аж. Ерөнхий нөхцөлийн тухайд дараах шатлалаар өсөн нэмэгдэнэ.

ЯАГААД СОНГОХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Өндөр хүүгийн орлого – 12 сарын хугацаанд дансны үлдэгдлээс хамааран 12.3-12.7 хувь хүртэлх; 24 сарын хугацаанд 12.4-12.8 хувь хүртэлх хүү нэмэгдэнэ.

Валютын сонголт – төгрөг, ам.доллар

Даатгал – Хадгаламжийн даатгалын корпорацаар 20 сая төгрөг хүртэлх дүнг даатгуулах боломжтой.

Данс нээх, удирдах – Интернэт банк ашиглан дансаа нээж, удирдана.

Зээл – Хадгаламжийн үлдэгдлийн 85 хувь хүртэл зээл авах боломжтой.