Ипотекийн хөнгөлөлттэй зээл сунгах шинэ хүсэлт

Эрхэм харилцагч танд,
Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй зээлийн (5, 6, 8 хувь) хугацаа сунгах, төлөлт хойшлуулах хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэж эхэлсэн тул та https://zeel.arigbank.mn/ холбоосоор нэвтэрч, 2022.04.01- 2022.04.15-ны өдрийн дотор онлайнаар эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлтээ илгээнэ үү.
Таны хүсэлт гаргасан өдрөөс эхлэн 2022.12.31-ний өдрийг дуустал хугацааны сарын төлөлтийг хойшлуулна.
Жич: Хэрэв 2022 оны 06-р сарын 30 хүртэл зээлийн төлөлтөө хойшлуулж, баталгаажуулсан бол дахин хүсэлт өгөх шаардлагагүй, тантай зээл хариуцсан ажилтан холбогдох болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг 70133060 утаснаас авах боломжтой. Баярлалаа