Ариг Банк зээлийн хүүний хөнгөлөлттэй, таатай нөхцөл санал болгож байна

Ариг Банк сар шинийг тохиолдуулан харилцагчиддаа зээлийн хүүний хөнгөлөлттэй, таатай нөхцөлтэй зээлийн бүтээгдэхүүнээ санал болгож эхэллээ.

Хэрэв танд яаралтай санхүүгийн хэрэгцээ тулгарсан бол бидний санал болгож буй дараах зээлийн бүтээгдэхүүнээс сонгон санхүүгийн асуудлаа шийдвэрлээрэй.

Эргэлтийн хөрөнгийн зээлийн сарын хүү 1.3% /жилийн 15,6%/ 36 сарын хугацаатай,

Хэрэглээний зээлийн сарын хүү 1.4% /жилийн 16,8%/ 30 сарын хугацаатай.

Харилцагч та цаг заваа хэмнэн зээлийн хүсэлтээ онлайнаар https://loan.arigbank.mn/  өгөх боломжтой бөгөөд  Ариг банкны өөрт ойрхон салбар, нэгж болон 70133060 утсанд хандаарай.


Ариг банк нь хэрэглэгчдийн хүсэл, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэн, санхүүгийн салбарын технологийн хувьсалд нэгдэн өөрийн үйл ажиллагааны бүтээмж, боломжийг нэмэгдүүлэн, компанийн сайн засаглалыг хэрэгжүүлэхийн төлөө хичээнгүйлэн ажиллаж байна.