Покет банк
Ариг Банкнаас смарт гар утсанд зориулж гаргасан Pocketbank аппликейшнийг ашигласнаар хэрэглэгч та хүссэн үедээ, хүссэн газраасаа өөрийнхөө данс тооцоог хянах, гүйлгээ хийх боломжтой.
Та Poket Bank-ыг ашигласнаар:
- Дансны хуулга харах, дотоод гадаадын гүйлгээ хийх зэрэг банкны бүх төрлийн үйлчилгээг гар утаснаасаа илүү хялбар, хурдан шуурхай авах боломжтой.
- Харилцагчийн өргөөдийн байршил, цагийн хуваарь, холбоо барих тухай тогтмол мэдээлэл авах болно.
- МобайлПОС-ын SWIPE үйлчилгээг нэг дор авч дотоодын бүх банкнуудын ₮ картаас төлбөр хүлээн авах боломжтой.
- Үүрэн телефон, интернет, кабел, замын хөдөлгөөний торгуулийн төлбөрөө данснаас эсвэл картнаас цаг алдалгүй төлөх боломжтой.
- Та Хадгаламж, Зээлийн бүтээгдэхүүний интерактив тооцоолуурыг ашиглан банкны мэргэжилтний туслалцаагүйгээр өөрөө тооцооллоо гаргах боломжтой.
- Сүүлийн үеийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авах болно.
Гар утсанд тавигдах шаардлага:
- Pocketbank аппликэйшн нь Android болон iOS үйлдлийн системтэй смарт гар утсанд ажиллах бөгөөд үйлдлийн системийн шаардлага нь Android2.3, iOS 5.0-с дээш байх.
- Интернетэд холбогдсон байх – 2G, 3G, GPRS, WIFI зэрэг сүлжээнд холбогдсон байх.
Хэрэглэгчийн гарын авлагыг эндээс татаж авна уу.
Нөхцөл:
- Элсэлтийн хураамж эхний жил - 0 ₮
- Өөрийн данс хооронд гүйлгээ хийхэд - 0 ₮
- Ариг Банк доторх данс хоорондын гүйлгээ хийхэд - 100 ₮
- Банк хоорондын гүйлгээ хийхэд - 200 ₮
Бүрдүүлэх материал:
- Цахим үнэмлэх
- Интернет банкны харилцагчаар бүртгүүлэх хүсэлт бөглөх
- Интернет банкны гэрээ байгуулах
Нууцлал хамгаалалт:
- Pocketbank-ны харилцагч бүр нэвтрэх нэр болон нэвтрэх нууц үгээс гадна гүйлгээний нууц үг авах болно. Гүйлгээ бүр гүйлгээний нууц үгээр баталгаажуулах бөгөөд та өөрийн нууц үгээ бусдад задруулахгүй байх үүрэгтэй.
- Pocketbank-нд нэвтэрч орсны дараа ямар нэгэн үйлдэл хийхгүй 15 минут болоход таны аюулгүй байдлыг хамгаалах үүднээс автоматаар системийн холболт салгагдах болно.
- Pocketbank-г ашигласнаар таны утсан дээр та болон таны хувийн мэдээллийг хадгалахгүй учир та утсаа алдсан мэдээлэл алдагдах аюулгүй.
- Байгууллагын харилцагчид хэд хэдэн эрхийн тохиргоо байх бөгөөд нягтлан эсвэл санхүүч өөрийн гүйлгээний нууц үгээр мөнгөн гуйвуулга хийсэн тохиолдолд Гүйцэтгэх захирал Pocketbank-нд нэвтрэн орж өөрийн гүйлгээний нууц үгээр тухайн гүйлгээнд зөвшөөрөл олгож баталгаажуулна