Үл хөдлөх хөрөнгө шинээр барих, өргөтгөх, урсгал засвар хийх зээл

Ерөнхий шаардлага:

  • Монгол улсын нутаг дэвсгэрт бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг Монгол улсын иргэн, Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж байх;
  • Сүүлийн 12 сараас доошгүй хугацаанд тогтвортой бизнес эрхэлж байгаа бөгөөд цаашид эрхлэх;
  • Банкны шалгуур болох санхүүгийн харьцаануудыг зохих түвшинд хангасан байх;
  • Банкны шаардлага хангахуйц барьцаа хөрөнгөтэй байх;
  • Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэлгүй байх;
  • Банк болон ББСБ-аас авсан зээл нь муу ангилалд ангилагдсан түүхгүй байх;

Зээлийн нөхцөл:

Зээлийн хэмжээ Банкны өөрийн хөрөнгийн 20% хүртэл
Зээлийн хүү /жилийн/ Төгрөг Ам.Доллар
19.2% - 22.8% 13.2% - 18%
Зээлийн хүү /сарын/ 1.6% - 1.9% 1.1% - 1.5%
Зээлийн хугацаа 60 сар хүртэл
Урьдчилгаа төлбөр 30%
Барьцаа хөрөнгө

Шинээр барьж буй үл хөдлөх хөрөнгийн хувьд барьж дуусах хүртэл өөр үл хөдлөх хөрөнгө барьцаална.

Өргөтгөх болон засвар хийж буй үл хөдлөх хөрөнгө нь өөрөө барьцаа болно.

Зээлийн үйлчилгээний шимтгэл 1% буюу 2,900,000 төгрөгөөс ихгүй
Өргөдлийн хураамж 10,000 төгрөг

Давуу тал:

  • Зээлийн дээд хэмжээ Банкны өөрийн хөрөнгийн 20% хүртэлх дүнгээр авах боломжтой
  • Ариг Банкнаас анх удаа зээл авч байгаа зээлдэгч авах боломжтой
  • Урт хугацаатайгаар авах боломжтой
  • Үндсэн зээлийн төлөлтөөс чөлөөлүүлэх боломжтой
  • Одоо эрхэлж буй бизнесийнхээ эргэлтийн хөрөнгийг бууруулахгүйгээр үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжтой
  • Санхүүгийн дунд болон урт хугацааны хэрэгцээ хангах
  • Ирээдүйд үр өгөөж олох
  • Хөрөнгө бий болгох

Бүрдүүлэх материал:

  • Зээл хүсэгчийн анкет /банкны маягтаар/
  • Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Бизнестэй холбоотой бичиг баримтууд
  • Зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх бизнес төлөвлөгөө үр ашгийн тооцоо
  • Барьцаанд тавих хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ 
  • Зээлийн судалгаанд ашиглагдах бусад материал
Онцлох

АРИГ БАНКНЫ ВЕБ САЙТЫГ ШИНЭЧЛЭХ ТЕНДЕР

НИЙЛҮҮЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТЕНДЕРИЙН БАРИМТ БИЧИГ

СОНИРХОХ