Аялал жуулчлалын салбарыг дэмжих хүүгийн хөнгөлөлттэй зээл.

Засгийн газрын 2021 оны 42 дугаар тогтоолоор баталсан "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө"-нд тусгагдсан Аялал жуулчлалын бизнесийн үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор олгож буй хүүгийн хөнгөлөлттэй зээл. 

 Зээлийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал олгоно.

 

ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ:

 Зээлийн дээд хэмжээ 1 зээлдэгч түүний холбогдох этгээдэд олгох нийт зээлийн хэмжээ 1.0 тэрбум төгрөг хүртэл
 Зээлийн хүү

Зээлдэгч жилийн 11% /сарын 0.9%/-г төлнө.

(БОАЖЯ-с 7% /жилийн/-ийг зээлдэгчийн өмнөөс төлнө) 

 Зээлийн хугацаа  24 сар хүртэл 
 Зээлийн үйлчилгээний шимтгэл Зээл олгосон дүнгийн 1% буюу 2,900,000 төгрөгөөс хэтрэхгүй 
 Өргөдлийн хураамж  10,000 төгрөг
Зээл эргэн төлөх нөхцөл Зээлийн үндсэн төлбөрийг нийт хугацааны 3/1-ээс ихгүй хугацаанд чөлөөлнө. Үлдсэн хугацаанд зээл, зээлийн хүүгийн нийт төлбөр сар бүр тэнцүү байна.

 

ЕРӨНХИЙ ШААРДЛАГА:

  • Монгол Улсын нутаг дэвсгэрт 12 сараас доошгүй хугацаанд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлсэн байх;
  • Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, эсвэл нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн байх;
  • Аялал жуулчлалын зориулалттай барилга, байгууламж барих, өргөтгөх, жуулчны бааз, амралт сувилалын дэд бүтцийг сайжруулах зориулалтаар хүсэлт гаргасан зээл хүсэгч нь өөрийн эзэмшлийн өмчлөх, эзэмших газартай байх;
  • Аялал жуулчлалын чиглэлээр мэргэжил эзэмшсэн, 1 ба түүнээс дээш жил ажилласан 5 тооны ажилтантай байх;
  • Эрх бүхий албан тушаалтан эсвэл толгой компани нь Ариг банкны салбар, нэгж байрлах нутаг дэвсгэрт харьяалалтай байх;
  • Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй, түүхгүй байх;

 

БАРЬЦАА ХӨРӨНГӨ:

  • Үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгө
Онцлох

Ариг банкны гүйцэтгэх захирал Осордэлэгийн Хүрэлбаатар Монгол Улсын Гавьяат эдийн засагч боллоо

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын...

СОНИРХОХ