Автомашин барьцаалсан шуурхай зээл

Таны өрхийн хэрэглээ болон бизнест яаралтай мөнгө шаардлагатай болсон бол энэ зээлийг сонирхоно уу. Та гэнэтийн хэрэгцээгээ шуурхай зээлээр шийдэх боломжтой. Уг зээлийг ажлын 8 цагт багтаан шийдвэрлэнэ.

Ерөнхий шаардлага:

  • Монгол Улсын иргэн
  • Эрх зүйн бүрэн чадамжтай байх
  • Банкны салбар байрлах нутаг дэвсгэрт тогтмол хаяг дээр оршин суудаг байх
  • Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх

Барьцаа хөрөнгө:

  • Өөрийн өмчлөлийн автомашинтай байх
  • Автомашиныг бэлэглэлийн гэрээгээр аваагүй байх
  • Автомашины өмчлөгч болоод 3 сараас багагүй хугацаа өнгөрсөн байх
  • Тээврийн хэрэгслийн улсын хяналтын үзлэг оношилгоонд хамрагдаж тэнцсэн байх
  • Татвар, торгуулийн өр төлбөргүй байх

Зээлийн нөхцөл:

Зээлийн хэмжээ *

Банкны барьцаа хөрөнгийн суурь үнэлгээний 40%-иас ихгүй буюу дээд хэмжээ 50 сая төгрөг хүртэл

Зээлийн хүү /сарын/

2.5%

Зээлийн хүү /жилийн/

30%

Зээлийн хугацаа **

24 сар хүртэл 

Зээлийн үйлчилгээний шимтгэл 1%
Өргөдлийн хураамж 10,000 төгрөг
Зээл эргэн төлөх нөхцөл Сар бүр тэнцүү төлөлттэй

* LEXUS LX. TOYOTA LAND CRUISER маркын автомашины хувьд зээлийн дээд хэмжээ 50 сая төгрөг хүртэл

   Бусад автомашины хувьд зээлийн дээд хэмжээ 30 сая төгрөг хүртэл

** Барьцаалах автомашин нь Монгол улсад орж ирээд сүүлийн 12 сарын дотор ашиглагдсан бол зээлийн хугацаа 24 сар хүртэл

Барьцаалах автомашин нь Монгол улсад орж ирээд 12 сараас дээш хугацаанд ашиглагдсан бол зээлийн хугацаа 12 сар хүртэл

*Зээлийн бодит өртөг (Жилийн): 30.85%

Бүрдүүлэх материал:

  • Зээл хүсэгчийн анкет /банкны маягтаар/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар батлуулсан/
  • Оршин суугаа газрын тодорхойлолт
  • Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /эх хувиар/
  • Зээлийн судалгаанд ашиглагдах бусад материал
Онцлох

АРИГ БАНКНЫ ВЕБ САЙТЫГ ШИНЭЧЛЭХ ТЕНДЕР

НИЙЛҮҮЛЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТЕНДЕРИЙН БАРИМТ БИЧИГ

СОНИРХОХ